НүүрУлс төрШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзориг томилогдлоо

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзориг томилогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын бүрэн эрх өнөөдрөөр дуусгавар болжээ. Түүний оронд Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Мөнхзоригийг томилсон байна.

Д.Мөнхзориг нь 1980 онд Арвайхээр хотод төрсөн. Тэрбээр ШУТИС-ийн КТМС-ийг компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академыг төрийн захиргааны менежер мэргэжлээр төгссөн бөгөөд Түшээ дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, мөн тус сургуульд эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2022 оноос хойш өнөөг хүртэл Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Харин одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож байна.

Д.Мөнхзоригийн хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ-д:

  • өөрийн орлого 75 сая төгрөг;
  • гэр бүлийн орлого 15 сая төгрөг;
  • нийтийн орон сууц 1, автозогсоол 1, баригдаж дуусаагүй орон сууц 1 буюу 352 сая төгрөгийн хөрөнгө;
  • 38 сая төгрөгийн автомашин;
  • өмчлөх 4640 м2 газар 1, эзэмших 0.07 га газар 2 буюу 50 сая төгрөгийн үнэлгээтэй газар;
  • 18 сая төгрөгийн хадгаламж, 16 сая төгрөгийн 4 койн, 81 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

Шүүхийн тухай хуульд зааснаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Энэ албан тушаалд хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн томилогдох шаардлагатай.

Мөн уг албан тушаалтныг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлдөг байна. Ийнхүү Б.Эрдэнэтулгын бүрэн эрх дуусгавар болсноор ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албыг Д.Мөнхзориг хашихаар боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд