Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байж болзошгүй гомдол, мэдээлэл ирсэн байна.
Иргэн цагдаад “…манай дүүг 2026.06.15.14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан” гэх мэдээлэл өгчээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулсан байна. Шалгалтын явцад иргэн Ц-г салсан нөхөр нь автомашинтай авч явж, биед нь халдсан, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэж мэдээлжээ.
Цагдаагийн алба хаагчид уг хэрэгт холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн байна.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдал, холбогдогчийн үйлдэл, хохирлын хэмжээ зэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Ийм төрлийн хэрэг нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй тул гэр бүлийн хүчирхийлэл, заналхийлэл, биед халдах шинжтэй нөхцөл үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай юм.
Мөрдөн шалгах ажиллагааны эцсийн дүн гараагүй тул тухайн этгээдийн гэм бурууг зөвхөн шүүх тогтоохыг анхаарах хэрэгтэй.
