HomeШоу бизнес"Одон орны цэргүүд" киноны жүжигчин Патрик Малдун таалал төгслөө

“Одон орны цэргүүд” киноны жүжигчин Патрик Малдун таалал төгслөө

Америкийн жүжигчин Патрик Малдун 57 насандаа таалал төгсжээ. Энэ тухай “Deadline” портал мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсанаар, түүний үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байжээ.

Патрик Малдун 1968 оны 9 дүгээр сарын 27-нд Лос-Анжелес хотод мэндэлсэн юм. Тэрээр Өмнөд Калифорнийн их сургуулийг төгсөж, кино урлагийн карьераа эхлүүлсэн түүхтэй. Түүнийг “Бидний амьдралын өдрүүд” (Days of Our Lives) олон ангит киноны дүр нь анх олны танил болгосон.

Харин 1997 онд дэлгэцнээ гарсан “Одон орны цэргүүд” (Starship Troopers) хэмээх зөгнөлт тулаант кинонд дэслэгч Зандер Баркалоугийн дүрийг бүтээсэн нь түүний карьерт томоохон тэсрэлт болсон юм. Уг кино нь үзэгчдийн дунд маш их нэр хүндтэй болж, түүний уран бүтээлийн түүхэнд чухал байр суурь эзлэх болсон билээ.

Жүжигчин Патрик Малдун карьерынхаа туршид драм, романс, зөгнөлт болон тулаант төрлийн 50 гаруй кино төсөлд дүр бүтээж амжжээ.

Патрик Малдун
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд