HomeОлон улсын мэдээД.Трамп Иранд хэлэлцээрийн ширээний ард эргэн суух хэдэн өдрийн хугацаа олголоо

Д.Трамп Иранд хэлэлцээрийн ширээний ард эргэн суух хэдэн өдрийн хугацаа олголоо

АНУ-ын засаг захиргаа Иранд хэлэлцээрт эргэн ирэх хэд хоногийн хугацаа олгохоор төлөвлөж байна. Хэрэв Иран тал хэлэлцээрт эргэн орохгүй бол байлдааны ажиллагаа дахин сэргэж болзошгүйг “Axios” портал эх сурвалж дурдан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Трамп Иранчуудад асуудлаа цэгцлэх боломж олгох үүднээс гал зогсоох хэлэлцээрийг дахин 3-5 хоногоор сунгахад бэлэн байгаа” аж. Гэхдээ энэхүү сунгалт нь “хязгааргүй үргэлжлэхгүй” гэдгийг тус эх сурвалж онцлон тэмдэглэв.

АНУ-ын албаны хүний хэлж буйгаар, “дипломат хүчин чармайлтад арай илүү хугацаа олгохоор шийдсэн” нь энэ юм байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Truth Social” хуудсаараа дамжуулан ойрын хэдэн цагийн дотор дуусгавар болох байсан гал зогсоох дэглэмийг сунгах бодолтой байгаагаа зарласан юм. Харин Ираны Межлисийн (парламент) даргын зөвлөх Махди Мохаммади Вашингтоны энэхүү шийдвэрийг “заль мэх” хэмээн нэрлэв. Түүний үзэж буйгаар АНУ энэ хугацааг Исламын бүгд найрамдах улсад гэнэтийн цохилт өгөх бэлтгэлээ базаахад ашиглах гэж байна. Мохаммади “Ялагдсан тал болох АНУ нөхцөл тулгах эрхгүй” гэж мэдэгджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд