Монгол Улсын хэмжээнд ноолуур бэлтгэлийн ажил ид өрнөж байгаа бөгөөд бүс нутгаас хамааран ханш харилцан адилгүй тогтоод байна. Одоогийн байдлаар нэг килограмм ноолуурын үнэ дунджаар 190-203 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 210 мянган төгрөгт хүрсэн нь энэ жилийн дээд үзүүлэлт болоод байна.
Аймгуудын ноолуур худалдан авч буй үнийн мэдээллийг багцалбал:
- Төв аймаг: 199-205 мянган төгрөг
- Булган аймаг: 199-204 мянган төгрөг
- Хөвсгөл аймаг: 207-210 мянган төгрөг
- Завхан аймаг: 198-207 мянган төгрөг
- Архангай аймаг: 206-209 мянган төгрөг
- Баянхонгор аймаг: 190-203 мянган төгрөг
Зах зээлийн ажиглалтаас үзэхэд Архангай, Хөвсгөл зэрэг хангайн бүсийн аймгуудад ноолуурын үнэ харьцангуй өндөр байгаа бол говийн бүсэд арай доогуур тогтох хандлагатай байна. Малчдын гар дээрээс авч буй энэхүү үнэ нь түүхий эдийн чанар болон нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалан цаашид өөрчлөгдөх магадлалтай юм.
