НүүрШоу бизнесМайкл Жексоны охин эцгийнхээ өв хөрөнгөөс 600 сая доллар нэхэмжилжээ

Майкл Жексоны охин эцгийнхээ өв хөрөнгөөс 600 сая доллар нэхэмжилжээ

Америкийн дуучин, жүжигчин Пэрис Жексон эцэг Майкл Жексоны өв хөрөнгөөс 600 сая ам.доллар авахыг шаарджээ. Page Six-ийн мэдээлснээр, 28 настай Пэрис талийгаач дуучны гэрээслэлийг гүйцэтгэгч Жон Бранкаг хүүхдүүдэд өв хөрөнгөө авах боломж олгохгүй байна хэмээн буруутгасан байна.

Пэрис Жексон: Мөнгийг траст сан руу шилжүүлэхгүй байгаа

Пэрисийн хэлснээр, попын хаан нас барснаас хойш 17 жилийн хугацаанд энэ хэмжээний мөнгийг хүүхдүүдийн траст сан руу шилжүүлээгүй байх хууль ёсны шалтгаан байхгүй аж.

Тэрээр Майкл Жексоны өв хөрөнгө олон тэрбум ам.долларын орлого олдог ч өөрт нь болон ах дүү нар болох 29 настай Принс, 24 настай Бижи нарт зориулсан санд мөнгө орж ирэхгүй байна гэж мэдэгджээ.

Мөн хүүхдүүд хэзээ, ямар хэмжээгээр мөнгө авахыг Жон Бранка өөрөө хянадаг гэж Пэрис Жексон хэлсэн байна.

Жон Бранка Майкл Жексонтой олон жил хамтран ажиллажээ

Хуульч бөгөөд The Michael Jackson Company-ийн ТУЗ-ийн дарга Жон Бранкаг Майкл Жексон анх 1985 онд ажилд авч байжээ. Бранка 2006 онд Жексоны багаас гарсан ч 2009 онд дуучныг таалал төгсөхөөс ердөө найм хоногийн өмнө буцаж ажилласан байна.

Майкл Жексоны гэрээслэлд хүүхдүүд нь 21 нас хүрмэгц траст сан дахь өөрсдийн хувьцаанаас орлого авч эхлэх ёстой гэж заасан байжээ.

Гэвч Пэрис Жексон энэ заалт өнөөг хүртэл хэрэгжээгүй гэж мэдэгдсэн байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд