НүүрОсол хэрэгХөвсгөлд самар түүж байсан 46 настай эмэгтэй 16 хоногийн өмнө сураггүй болжээ

Хөвсгөлд самар түүж байсан 46 настай эмэгтэй 16 хоногийн өмнө сураггүй болжээ

Хөвсгөл аймагт самар түүж явсан 46 настай эмэгтэй сураггүй алга болоод 16 хонож байна. Тодруулбал, Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэх газар буюу аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас 130 км, Тариалан сумаас 70 км-ийн зайд дөрвөн хүн хамт самар түүж байсан аж.

09-р сарын 21-ний өдрийн 15:00–16:00 цагийн үед Тосонцэнгэл сумын харьяат Э. гэх 46 настай эмэгтэй отгоосоо нэг километр орчим газарт түүсэн самраа сахиж үлдсэн байна. Харин хамт явсан хүмүүс нь буцаж ирэхэд түүнийг олдоогүй байжээ. Ийнхүү сураггүй болсон тухай дуудлагыг 09-р сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

ОБЕГ болон ар гэрийнхэн хамтран 10-р сарын 7-ны өдөр анх алга болсон газраас Дуургын нурууны “Баруун-Асга” гэх газар хүртэл, нийт 12 км-т эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Одоогоор эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хайгуулыг өргөжүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд