Шинэ төсөл Вестеросын хамгийн эхний байлдан дагууллын түүхийг өгүүлнэ
Алдарт “Game of Thrones” ертөнцийн дараагийн томоохон төсөл тодорхой болж, “Game of Thrones: Aegon’s Conquest” нэртэй шинэ бүтээлийг “Warner Bros” компани албан ёсоор зарлалаа. Энэхүү кино нь Таргариены угсааны анхны хаан Аэгон I Таргариены түүхийг голлон өгүүлэх аж.
Аэгон I Таргариен бол Вестеросын долоон хаант улсыг нэгтгэсэн, луу хөлөглөгч Таргариен удмын эхлэлийг тавьсан, мөн дайснуудынхаа зэвсгийг хайлуулан Төмөр сэнтийг бүтээсэн түүхэн дүр билээ.
Кино Жорж Мартины бүтээлээс сэдэвлэж, илүү эрт үеийн үйл явдлыг харуулна
Шинэ киноны үйл явдлыг Жорж Мартины “Гал мөсний дуун” цуврал бүтээлээс сэдэвлэн хийхээр болсон байна. Тодруулбал, “Гал ба цус” нэртэй дэвтэрт өгүүлсэн үйл явдлуудыг үндэс болгохоор уран бүтээлчид онцолжээ.
Энэ төсөл нь өмнө нь үзэгчдэд хүрсэн “House of the Dragon”, “A Knight of the Seven Kingdoms” зэрэг бүтээлүүдийн нэгэн адил Вестерост өрнөх боловч цаг хугацааны хувьд илүү эрт үеийг харуулах онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид энэ удаа Таргариены ноёрхлын эхлэл, Вестеросыг нэгтгэсэн түүхэн мөчүүдийг илүү өргөн хүрээнд үзэх боломжтой болох нь.
Киноны зохиолыг “Andor”, “House of Gards” зэрэг цуврал дээр ажилласан Бо Уиллимон бичихээр болсон байна.
Одоогоор албан ёсны нээлтийн тов зарлагдаагүй байгаа ч энэхүү төсөл “Warner Bros” компанийн 2027 оноос хойших томоохон бүтээлүүдийн төлөвлөгөөнд албан ёсоор багтжээ.
