БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн нисэх онгоцны буудалд нэгэн шинэ сонирхолтой бүтээл нэмэгджээ. Энэ нь биеэ хумин хэвтсэн аварга том шар муур бөгөөд тэрээр үе үе хүржигнэн дуугарч, чихээ хөдөлгөдөг байна.
“Зорчигчдод тав тух, дулаан мэдрэмж бэлэглэх аварга том муурын инсталляцийг (урлагийн биет бүтээл) танилцуулж байна” гэж нисэх буудлын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Уг бүтээл нь интерактив шинжтэй бөгөөд хажууд нь байрлах тусгай терминалаар дамжуулан мууртай “харилцах” боломжтой. Жишээ нь, зорчигчид муурыг виртуал байдлаар “хооллох” болон бусад үйлдлүүдийг хийж, амьтны хариу үйлдлийг үзэж болох аж. Гэхдээ мууранд ойртож, биеэр хүрэх боломжгүй бөгөөд аюулгүй байдлын үднээс эргэн тойронд нь хашаа босгосон байна.
Энэхүү өвөрмөц инсталляцийг 5 дугаар сарын 2-ны өдөр буулгах ажээ.

