НүүрШоу бизнесG-Dragon олон жил хамт ажилласан багийнхандаа тансаг орон сууц бэлэглэлээ

G-Dragon олон жил хамт ажилласан багийнхандаа тансаг орон сууц бэлэглэлээ

Өмнөд Солонгосын алдарт “BigBang” хамтлагийн ахлагч G-Dragon бараг 20 жилийн турш хамтран ажилласан “Team GD” багийнхаа менежерүүд болон гол ажилтнуудад хэдэн зуун сая воны үнэ бүхий тансаг орон сууц бэлэглэжээ. Тэрбээр уг бэлгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр гардуулсан тухай “8Days” агентлаг мэдээлсэн байна.

G-Dragon 2025 онд өөрийн харьяалагддаг “Galaxy Corporation”-оос 65 тэрбум вон буюу ойролцоогоор 44 сая ам.долларын орлого олсон гэж Хятадын 163 портал мэдээлэв. Мөн Сөүл хотод 8.8 тэрбум воны үнэлгээтэй барилга эзэмшдэг бөгөөд түүний үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээ 56 тэрбум вон орчимд хүрдэг байна. Тэрбээр өмнө нь “Миний хэрэгцээ хоёрдугаарт, миний хүмүүсийн гэр орон нэгдүгээрт” хэмээн ажилтнуудынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

Баг хамт олондоо үзүүлдэг халамж

38 настай уран бүтээлч ажилтнууддаа өндөр үнэтэй бэлэг өгдөг халамжтай нэгэн гэдгээрээ салбартаа алдартай. Түүний багийнхан салбарын дунджаас хоёр дахин өндөр цалин авдгаас гадна алт, алмааз, тансаг бугуйн цаг зэрэг үнэтэй бэлгүүдийг тогтмол хүртдэг байна. Мөн эмэгтэй ажилтнууд нь жирэмсэн болсон тохиолдолд алтан эдлэл бэлэглэдэг төдийгүй дэлхийн аялан тоглолтынх нь үеэр бүжигчин бүрт 1.65 сая воны үнэтэй зүүлт бэлэглэж байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд