НүүрНийгэмФилософич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл болон түүхийг илтэд гуйвуулан гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгагдаж байсан философич С.Молор-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Уг арга хэмжээг энэ сарын 2-ны өдрөөс эхлэн тооцож байгаа бөгөөд түүнийг есдүгээр сарын 01-ний 02:40 цагаас баривчилсан хугацааг хоригдсон хоногт нь оруулж тооцохоор болсон байна.

Зүйл анги ба хуулийн хариуцлага

С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх зүйл заалтаар буруутган Тагнуулын ерөнхий газраас (ТЕГ) шалгаж байна.

Уг зүйл заалтад:

“Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол 5 хугацаанаас 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Хэрэг үүссэн нөхцөл байдал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар түүх, өв соёлыг гуйвуулсан гэх этгээдүүдийг шалгах чиглэл өгөгдсөний дагуу ТЕГ-аас түүнийг саатуулсан юм. С.Молор-Эрдэнэ нь олон нийтийн сүлжээгээр “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Чингис хаан монголчуудад ямар ч хамаагүй” гэх мэтээр ярьж, нийгэмд багагүй шүүмжлэл, маргаан дагуулаад байсан билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд