НүүрЭдийн засагЕсдүгээр сарын хэрэгцээг хангах шатахууны захиалгаа баталгаажууллаа

Есдүгээр сарын хэрэгцээг хангах шатахууны захиалгаа баталгаажууллаа

Улсын хэмжээнд ирэх есдүгээр сарын шатахууны хэрэгцээг хангах зорилгоор 65 мянган тонн АИ-92 авто бензин, 150 мянга орчим тонн дизель түлшний захиалгыг баталгаажуулаад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлд 1,100 тонн, орон нутагт 681 тонн авто бензин нийлүүлснийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас мэдээллээ.

Нийлүүлэлтийн явц ба орон нутгийн хангамж

Наймдугаар сард захиалсан 74,780 тонн АИ-92 бензинээс 68,502 тонн нь орж ирсэн бол 158,530 тонн дизель түлшний захиалга бүрэн биелжээ. Сарын эхээр ачилтаас шалтгаалан үүссэн нөөцийн доголдлыг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжид нийслэлийн хангамжийг хангасны дараа орон нутаг руу нийлүүлж эхлээд байна.

Одоогоор 30–40 сум авто бензин болон дизель түлшний хомсдолтой байгаа тул Шуурхай штабаас шатахуунгүй сумдад бүтээгдэхүүн хүргэх, мөн олон хоног дараалал үүссэн аймгийн төвүүдийн хангамжийг хэвийн болгоход анхаарч байна.

Импортын байдал ба хяналт

БНХАУ, ОХУ болон бусад эх үүсвэрээс авах шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. Орон нутагт ургац хураалтын ажил өрнөж байгаатай холбогдуулан галын аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын саванд шатахуун олгож байгаа юм. Шатахуун олгохгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг АҮЭБЯ болон АМГТГ-ын тусгай утсаар хүлээн авч байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд