HomeСпортУлсын гарьд Н.Өсөхбаярын допингийн хэргийг Арбитраар хэлэлцэх тов гарлаа

Улсын гарьд Н.Өсөхбаярын допингийн хэргийг Арбитраар хэлэлцэх тов гарлаа

Монгол Улсын гарьд Н.Өсөхбаярын допингийн асуудалтай холбоотой маргааныг хэлэлцэх шүүх хуралдааны тов тодорхой боллоо. Өмнө нь энэ сарын 09-ний өдөр /2026.04.09/ болохоор товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байсан уг хуралдаан ирэх баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болохоор шилжсэн байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр нь өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэж, Улсын гарьд цол хүртсэн билээ. Гэвч баяр наадмын дараах шинжилгээгээр түүнээс хориотой бодис илэрсэн тул холбогдох байгууллагуудаас түүний цолыг хураах, барилдах эрхийг нь гурван жилийн хугацаагаар түдгэлзүүлэх саналыг гаргасан юм.

Үндэсний спортын арбитрт гаргасан түүний гомдлын дагуу дараах талууд оролцсон хуралдаан болно:

  • “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ;
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо;
  • Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо;
  • Бөхийн салбар хорооны дэргэдэх Үр дүнгийн удирдлагын баг.

Тамирчин Н.Өсөхбаяр өөрт нь ногдуулсан дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, өөрийн эрх ашгаа хамгаалахаар Арбитраар гомдол гаргаад байгаа нь энэ юм. Олон нийтийн анхаарлын төвд байгаа тус хуралдааны шийдвэр хэрхэн гарах талаар бид эргэн мэдээлэх болно.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд