НүүрУлс төрБНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс байгалийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Засгийн газрын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр БНХАУ-аас импортолж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, боомтуудын хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Шатахуун болон дизель түлшний нийлүүлэлтийн явц

Наймдугаар сарын хэмжээнд нийт 74,780 тонн АИ-92 авто бензин захиалснаас өнөөдрийн байдлаар 51,000 тонныг хүлээн аваад байна. Сарын сүүлч гэхэд үлдсэн 23,000 гаруй тонныг нэмж татан авах боломжтой бөгөөд дизель түлшний хувьд захиалсан 158,650 тонноос 130,000 тонн бүтээгдэхүүн орж ирэн, ачилт хэвийн үргэлжилж байгаа юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3,360 тонн авто бензин хүлээн авснаас Улаанбаатар хотын 88 шатахуун түгээх станцад 780 тонн, орон нутгийн 45 станцад 500 тонныг тус тус хуваарилан түгээжээ. Мөн өртөөнд буугаад буй 2,500 гаруй тонн бүтээгдэхүүнийг түгээлтэд гаргаж эхлээд байна. Шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгалахын тулд БНХАУ-аас авах импортыг нэмэгдүүлэхээс гадна хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлж, бэлэн байдлыг нь хангахад анхаарч байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд