Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо энэ намар урьд өмнөхөөс илүү өргөн хүрээтэй, олон улсын хэмжээний XAOS Festival 2025 наадмыг “ХУВИРАЛ” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Наадам 10-р сарын 10-наас 30-ны хооронд Улаанбаатар хотын таван байршилд болох бөгөөд амьд болон электроник тоглолт, үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг найман төрөлтэй томоохон уран бүтээлийн хөтөлбөрийг багтаажээ.
Энэ жилийн наадам “хувирал” хэмээх сэдвээр дамжуулан эмх замбараагүй байдлаас шинэ гоо зүй, шинэ эрэмбэ бий болох хаосын онолыг урлагийн хэлээр илэрхийлэхийг зорьж байна. Үзэгчид технологи, гэрэл, дуу, дүрслэл, философийн огтлолцол дундаас хувьслын мөн чанарыг шинээр мэдрэх боломжтой юм.
XAOS Festival 2025-ийн хөгжмийн хөтөлбөр дараах хоёр онцлох тоглолтоор эхэлнэ:
10-р сарын 11: LIHLA, Dis Fig & Hüma Utku
- Электрон болон туршилтын дуу авиаг дүрслэлтэй хослуулсан хүчтэй нээлтийн тоглолт
10-р сарын 25: 2K88 & Rainy Miller
- Клубын өнгө аястай электроакустик, сэтгэл хөдлөлийн холимог уран бүтээлүүд
- Байршил: On’n Off Production
Эдгээр тоглолтууд зөөлөн мэдрэмжээс хүчтэй хэмнэл рүү шилжих урсгалыг харуулж, үзэгчдэд уран сайхны гүн мэдрэмж төрүүлэхийг зорьж байна. Фестивалийн хүрээнд дараах үзэсгэлэн, орон зайн уран бүтээлүүд дэлгэгдэх болно:
- 10-р сарын 10–20: “СОНО” — Л.Өлзийтөгсийн “Сонотой гэрлэсэн минь” өгүүллэгээс сэдэвлэсэн дуу, гэрлийн өрөг бүтээл
- Байршил: Black Box Theatre
- 10-р сарын 10–30: “АГШИН ЗУУР” — Э.Жанцанхорол, Carsten Nicolai (Alva Noto), монгол хөөмэйчдийн хамтарсан бүтээл
- Байршил: Хаан Галерей
- 10-р сарын 10–30: “БОДЛЫН ШУГУЙ” — Э.Халиун, Suzana Benesova, X Ariaz нарын хамтарсан орон зайн баримал, дуу авианы туршлага
- Байршил: XO Art Space
- 10-р сарын 19–30: “НҮД СОХЛОМ ХУРЦ ГЭРЭЛ БА СҮҮДЭР ДЭХ ТАВ ТУХ” — Hüma Utku & Marco Ciceri нарын видео, гэрэл, дууны өрөг бүтээл
- Байршил: B Contemporary

Эдгээр үзэсгэлэн нь технологи, гэрэлтүүлэг, дуу авианы орон зайг ашиглан үзэгчдэд шинэ мэдрэмж, уран сайхны туршлага өгөх зорилготой. XAOS Festival 2025-д дараах уран бүтээлчид оролцоно:
- LIHLA (Австрали), Dis Fig (АНУ), Hüma Utku (Турк)
- 2K88 (Польш), Rainy Miller (Англи)
- Marco Ciceri (Итали), Suzana Benesova (Словак), X Ariaz (Афганистан)
- Монголын уран бүтээлчид — Э.Жанцанхорол, Э.Халиун, хөөмэйчид Н.Ашид, А.Ундармаа, Д.Дамдин, Д.Даваасүрэн
Эдгээр уран бүтээлчдийн хамтын оролцоо нь Монголын орчин үеийн урлагийг олон улсын тавцанд гаргах, шинэ санаа, хандлагыг нэвтрүүлэх алхам болж байна.
Наадамд оролцох урилга
XAOS Festival 2025 нь уран бүтээлч, сонирхогчдыг “хувирал, дотоод өөрчлөлт, мэдрэмжийн аялалд” уриалж байна. Тасалбарыг Shoppy.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах сувгаар авах боломжтой.
- Facebook: https://www.facebook.com/Xaosfestival
- Instagram: https://www.instagram.com/xaosfestival/
- Вебсайт: https://mcasa-mongolia.com/?page_id=3775