Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр 60 мянга гаруй архитекторыг нэгтгэдэг, олон улсын хамгийн том сүлжээ болох SHARE Architects-ийн чуулганд Монгол Улсыг анх удаа төлөөлөн оролцлоо. Энэ удаагийн хурал Казахстаны Алматы хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд 25 жилийн турш тасралтгүй үргэлжилж буй салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг юм.
Чуулганы үеэр Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын бүтээн байгуулалтын мега төслүүдийн талаар илтгэл тавьжээ. Түүний танилцуулгад нийслэлийн хот төлөвлөлтийн чиг хандлага, орчин үеийн шийдлүүд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн алсын харааг онцолсон байна.
Ийнхүү Ч.Төгсдэлгэр дэлхийн мянга мянган архитекторууд салбарын шинэ санаачилга, технологи, шийдлүүдийг хэлэлцдэг томоохон тавцанд Монгол Улсаа төлөөлсөн анхны архитектор болж, SHARE Architects-ийн олон улсын гишүүнчлэлд нэгдсэнээрээ түүхэн алхам хийлээ.
Монголын архитекторуудын авьяас дэлхийд үнэлэгдэж байгаад бахархаж байна
Ийм мэдээ байнга гараасай, залууст урам өгдөг юм