Бямба, 7 сар 26, 2025
HomeОсол хэрэгТодруулга: Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн саатуулах санал ирээгүй байна

Тодруулга: Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн саатуулах санал ирээгүй байна

2025 оны долоодугаар сарын 21-ний 22:00 цагт Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг сэжигтнээр цагдан хорих хугацаа дуусах гэж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас (ЦЕГ) тодруулахад:

Хуулийн дагуу баривчлах хугацаа дуусвал суллана. Харин тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай эсэхийг прокурор, шүүх шийднэ” хэмээн мэдэгджээ.

Мөн тэднийг үргэлжлүүлэн саатуулах тухай албан ёсны санал шүүхэд ирсэн эсэх талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс тодруулахад: “Одоогоор манай шүүхэд энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн хүсэлт ирээгүй байна” гэж мэдээлсэн байна.

Сэжигтнийг баривчлах хууль эрх зүйн шат дараалал:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу:

  1. Сэжигтнийг баривчлах үндэслэл нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн тохиолдолд үүсдэг. Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хууль сахиулах байгууллага (ЦЕГ, АТГ зэрэг) түр хугацаанд баривчилж болно.
  2. Анхны баривчлах хугацаа нь ихэвчлэн 48 цаг буюу хоёр хоног байдаг. Энэ хугацаанд хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагддаг.
  3. Хэрэв мөрдөн байцаагч, прокурор сэжигтнийг суллах нь мөрдөн байцаалтад саад учруулна гэж үзвэл үргэлжлүүлэн саатуулах санал гаргаж, шүүхэд хүргүүлдэг.
  4. Шүүх нь гаргасан санал, нотлох баримтад үндэслэн тухайн этгээнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийднэ. Хэрэв нотолгоо хангалтгүй бол суллана. Харин оргон зайлах магадлалтай гэж үзвэл тодорхой хугацаагаар үргэлжлүүлэн хорьж болох юм.

Ийнхүү өнөөдрийн байдлаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн саатуулах тухай ямар нэгэн хүсэлт шүүхэд ирээгүй байгаа тул хуульд заасан хугацаанд суллагдах магадлал өндөр байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд