Баасан, 7 сар 4, 2025
HomeЭрүүл мэнд50 мянга гаруй хүүхэд улаанбурхны вакцинд хамрагдаагүй байна

50 мянга гаруй хүүхэд улаанбурхны вакцинд хамрагдаагүй байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхны дархлаажуулалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмагийн хэлснээр Монгол Улсад жилд төрдөг 60–70 мянган хүүхдийн 3–4 мянга нь товлолт вакцины хоёр тунгаас ямар нэгэн шалтгаанаар хоцордог аж. Сүүлийн жилүүдийн нийт дүнг харвал, 50 мянга гаруй хүүхэд улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байх эрсдэлтэй байна.

Хамрагдалт өндөр ч бүрэн гүйцэт биш

2024 оны байдлаар улаанбурхны эсрэг вакцины эхний тунгийн хамрагдалт 95.3%, хоёр дахь тунгийнх 95.1 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт хэдий ч үлдсэн таван хувьд хамаарах олон мянган хүүхэд хамгаалалтгүй үлдэж байна.

ХӨСҮТ-өөс нөхөн дархлаажуулалтын ажлыг улс орон даяар эхлүүлээд байгаа бөгөөд товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сум, өрхийн эмнэлгүүдэд хандан вакциндаа хамруулахыг уриалж байна.

Вакцин — улаанбурхны эсрэг цорын ганц хамгаалалт

Улаанбурхан нь амархан халдварладаг өвчин бөгөөд дэлхий нийт 1974 оноос эхлэн үндэсний товлолт дархлаажуулалтад багтаасан. 50 жилийн хугацаанд вакцины тусламжтайгаар 154 сая хүний амь насыг аварсны 90 сая нь улаанбурхны халдвараас сэргийлсэн үр дүн байсан талаар олон улсын судалгаанд дурдсан байна.

Эрсдэлд бага насныхан өртөж байна

Вакцины товлолт насанд (есөн сар) хараахан хүрээгүй хүүхдүүд халдварын хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байна. Тэднийг хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол тэдний ойр орчмын хүмүүс буюу эцэг, эх, гэр бүлийнхэн нь өөрсдөө вакцинд бүрэн хамрагдсан байх юм.

Одоогийн байдлаар өвчилж буй хүмүүсийн 70–80 хувь нь вакциндаа хамрагдаагүй буюу хоёр тунгаа бүрэн хийлгээгүй хүмүүс байгаа нь халдварын гол эх сурвалж болж байна.

ХӨСҮТ-өөс иргэдэд товлолт хугацаандаа вакциндаа хамрагдах, хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад заавал оролцохыг уриаллаа.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд