Баасан, 7 сар 4, 2025
HomeОсол хэрэгТайз нурж гэмтсэн дөрвөн иргэний гурав нь эмнэлгээс гарчээ — нэг нь...

Тайз нурж гэмтсэн дөрвөн иргэний гурав нь эмнэлгээс гарчээ — нэг нь хэвтэн эмчлүүлж байна

Өчигдөр Улаанбаатар хот орчимд болсон гэнэтийн хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан тайз нурж, дөрвөн хүн гэмтсэн осол гарсан талаар албаныхан мэдээллээ.

Эдгээр иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) яаралтай хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Нийслэлийн зүгээс уг ослын шалтгаан болон иргэдийн биеийн байдлын талаар дараах тодруулгыг өглөө.

Ослын шалтгаан

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ашигласан тайзыг буулгах ажил тэмцээн дууссаны дараа эхэлсэн байна. Урьдчилан төлөвлөсний дагуу буулгалтыг зохион байгуулж байсан ч цаг агаарын таагүй нөхцөл гэнэт үүсчээ. Цаг уурын байгууллагын мэдээлснээр тухайн үед:

  • Төвийн бүсэд салхины хурд 24 м/сек
  • Яармаг орчимд 27 м/сек хүрсэн хүчтэй салхи, шуурга үүссэн байна.

Тайзыг буулгах үед холбоосуудыг сулласан байсан бөгөөд яг энэ мөчид салхи ширүүсч тайз унасан байна.

Гэмтэж бэртсэн иргэдийн талаарх мэдээлэл

Ослын улмаас нийт дөрвөн хүн гэмтэж, тэдгээрээс нэг нь хүнд бэртэл авсан байна:

  • Хоёр хүүхэд, хоёр насанд хүрсэн хүн гэмтсэн.
  • Хүүхдүүд болон нэг настай эмэгтэй нь хөнгөн гэмтэлтэй бөгөөд өвдөг болон толгойн хэсэгтээ ил харагдах жижиг шарх авсан. Эдгээр иргэдийг эмнэлэгт үзүүлсний дараа хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй хэмээн үзэж, гадуур эмчилгээ хийж эхэлсэн байна.
  • Хүнд гэмтсэн хүн нь тайз буулгаж байсан компанийн ажилтан бөгөөд хүмүүсийг холдуулах үедээ өөрөө хөлдөө гэмтэл авсан. Одоогоор Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд