Монгол, Японы соёлын солилцоог тэлэх зорилготой “Монгол Япон Поп Соёлын Фестивал 2025” арга хэмжээ энэ оны долоодугаар сарын 27-ны Ням гарагт 12:00 цагаас зохион байгуулагдана.
Тус фестивалийн онцлох хэсгүүд:
- Cosplay тэмцээн
Шилдэг оролцогчид Японы Хирошима хотод болох “Хирошима Поп Соёлын Фестивал”-д Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх хүртэнэ. - Anisong буюу Япон дууны уралдаан
- Манга уралдаан
Монгол хүүхэд, залуусын уран бүтээлүүдийг танилцуулах платформ. - Хөгжөөнт тэмцээнүүд
Random Play Dance, Fun Games зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд. - Отакү, анимэ дэлгүүрүүд
- Японд сурах боломж, япон хэлний сургалтын талаарх мэдээлэл
- Anime Night & Movie Night
- Artist-уудын амьд тоглолт
Тасалбарын үнэ:
- Early Pop Ticket – 15,000₮ (2025.05.19 – 2025.06.19)
- Late Pop Ticket – 20,000₮ (2025.06.19 – 2025.07.19)
- Late x2 Pop Ticket – 25,000₮ (2025.07.19 – 2025.07.27)
Тун удахгүй албан ёсоор зарлагдана. Фестивалийн дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй нийтлэх бөгөөд сонирхсон хүмүүс нэмэлт мэдээллийг холбогдох сувгуудаас аваарай.