Дэлхийн хэмжээний хамгийн том CS2 тэмцээний нэг болох “PGL Astana 2025” маргааш буюу тавдугаар сарын 10-нд Казахстаны нийслэл Астана хотод албан ёсоор эхэлнэ. Энэхүү $1,250,000 ам.долларын шагналын сантай өндөр зэрэглэлийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “The MongolZ” баг оролцож байгаа юм.
Тэмцээний хэсгийн шат Swiss системээр явагдах бөгөөд гурван ялалт авсан найман баг дараагийн шатанд шалгарна. Харин гурав дараалан ялагдсан баг тэмцээнээс хасагдана.
“The MongolZ” багийн эхний тоглолт маргааш 16:00 цагт Бразилын шилдэг багуудын нэг болох “FURIA”-тай болох бөгөөд хоёр баг хамгийн сүүлд “PGL Bucharest 2025” тэмцээний үеэр учраа таарч, монгол баг 2:0 харьцаагаар ялалт байгуулж байсан билээ.
Энэ жилийн “PGL Astana” тэмцээнд “Team Vitality”, “Faze Clan”, “MOUZ” болон “Team Falcons” зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багууд оролцохгүй байгаа нь бусад багт шинэ боломжуудыг нээж байна.
“The MongolZ” баг 2025 он гарснаас хойш зургаан томоохон тэмцээнд хүч сорьж, гуравт нь хагас шигшээд шалгарсан. Гэвч хагас шигшээ шатанд орох бүрд “Team Vitality” багт хожигдож байсан бол үлдсэн тэмцээнүүдэд “Team Falcons”, “G2 Esports”, “Astralis” багуудад хожигдож байсан түүхтэй.
Энэ удаагийн тэмцээн “The MongolZ” багт дахин нэг шинэ боломж бөгөөд тэдний тоглолтыг олон мянган монгол дэмжигчид тэсэн ядан хүлээж байна. 1xBet нь эдгээр тэмцээнд манай багийн албан ёсны төлөөлөгч юм.
