Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй 2026 оны чөлөөт бөхийн ДАШТ-д Монголын тамирчин Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд хагас шигшээд шалгарлаа.
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа эхний барилдаандаа Шведийн Тиндра Шёбергтэй хүч үзэж, 7:0 харьцаагаар илүүрхэн ялсан байна.
Үүний дараа шигшээ наймд ОХУ-ын тамирчин Элизабет Петляковатай өрсөлдөж, тун ойр барилдааны эцэст 3:2-оор ялалт байгуулжээ. Ингэснээр Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шилдэг дөрөвт үлдэж, медалийн төлөөх барилдаанаа үргэлжлүүлэхээр боллоо.
Б.Отгонтуяа шигшээ наймд ялагдав
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Отгонтуяа тэмцээний эхний тойрогт Нигерийн Кристиана Огунсанятай барилдаж, 3:2 харьцаагаар ялжээ.
Харин шигшээ наймд БНХАУ-ын тамирчин, Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Жин Жантай учраа таарсан байна.
Тус барилдаанд Б.Отгонтуяа 7:4 харьцаагаар ялагдаж, цааш шууд өрсөлдөх боломжоо алдлаа.
Ийнхүү Монголын эмэгтэй бөхчүүдээс Э.Дэлгэрмаа 68 кг-ын жинд шөвгийн дөрөвт шалгарч, ДАШТ-ий медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна.
