НүүрНийгэмМонголд 1200 орчим цоохор ирвэс 103 мянган ам км нутагт тархан амьдарч...

Монголд 1200 орчим цоохор ирвэс 103 мянган ам км нутагт тархан амьдарч байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт 1200 орчим цоохор ирвэс амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн тархац нутаг 103 мянган ам км талбайг хамарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Жил бүрийн аравдугаар сарын 23-нд тохиодог Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэхүү өдрийг 2014 онд Бишкек хотод зохион байгуулсан олон улсын форумын үеэр цоохор ирвэс тархан амьдардаг Төв Азийн 12 улс хамтран тунхаглажээ.

Цоохор ирвэс дэлхийн 12 улсын уулархаг бүсэд тархан амьдардаг

Цоохор ирвэс нь Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Хятад, Монгол, Бутан, Орос, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Казахстан зэрэг 12 улсын нутагт тархсан байдаг.

Эдгээр улсын Алтай, Тянь Шань, Памир, Хинду куш, Хархорум, Гималай зэрэг томоохон уулсын бүс нутагт нийт 1.6 сая ам км талбайд ойролцоогоор 4500-7500 цоохор ирвэс амьдардаг гэсэн тооцоо бий.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд