НүүрУлс төрК.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Ёс зүйн дэд хороонд гомдоллов

К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Ёс зүйн дэд хороонд гомдоллов

Цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргалаа.

К.Женисгүл нь Монголын цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн газрын дарга бөгөөд казах үндэстэн юм. Тэрбээр өргөдөлдөө төрийн түшээ хүн Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх ёстойг сануулжээ.

Өргөдөлд дурдсан гол үндэслэлүүд:

Үндсэн хуулийн зөрчил: Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, ялгаварлан гадуурхсан шинжтэй мэдэгдэл нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзжээ.

Төрийн нэр хүнд: Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний ухамсрыг харуулахаас гадна төрийн институтийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ёс зүйн дэд хороонд гаргасан шаардлагууд

К.Женисгүл хууль бус үйлдэл, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандан дараах арга хэмжээг авахыг шаарджээ:

  1. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах;
  2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах;
  3. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг тусгайлан хэлэлцэж, зохих дүгнэлт гаргах.

Өргөдөл гаргагч нь хууль ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн, дээрх шаардлагыг хүлээн авч зохих арга хэмжээг авна гэдэгт итгэж байгаагаа өргөдлийн төгсгөлд тэмдэглэжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд