НүүрБоловсролНэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн хангалтыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн хүргэнэ

Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийн хангалтыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн хүргэнэ

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх бөгөөд сурах бичгийн хангалтыг аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувьд хүргэхээр төлөвлөж байгааг Боловсролын яамнаас мэдээллээ.

БЕГ-ын дарга Х.Тамирын хэлснээр нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлыг багц тендерээр зохион байгуулж байна.

Тэрбээр “Тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж, долоодугаар сарын 27-нд нээсэн ч шаардлага хангасан компани байгаагүй тул дахин наймдугаар сарын 5-ны өдөр тендерийг нээсэн. Шалгаруулалт нөгөөдөр буюу энэ сарын 9-нд болно. Шаардлага хангасан байвал сурах бичгийг хэвлэх ажлыг эхлүүлж аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь ашиглалтад оруулна” гэв.

Боловсролын яам энэ үеэр “Би сурагч боллоо” гарын авлага болон нэгдүгээр ангийн сурах бичгийн талаар мөн мэдээлэл өгсөн байна.

Харин 2-5 дугаар ангийн сурагчид өмнөх жилийн сургалтын хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хичээллэж байгаа бөгөөд эдгээр ангийн сурах бичгийн нөөц 100 хувь хангалттай байгаа аж. Сурагчдын тоо сургууль бүрд харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай сургуулиудад нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажил үргэлжилж байна.

6-12 дугаар ангийн хувьд сурах бичгийн түрээсийн нөөцөөр нийт хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Үлдсэн хэрэгцээг нөхөх зорилгоор 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарлаж, хэвлэх болон түгээх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд нийт хангалтыг 85 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Энэ хичээлийн жилд 2-12 дугаар ангийн сурагчид өмнөх сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат өмнө нь мэдээлж байсан.

Мөн зарим сургууль сурах бичгийг сугалаагаар олгосон гэх мэдээлэл, гомдол гарсантай холбоотойгоор Л.Ганбат тайлбар өгч, ийм үйл явдал болсон гэх мэдээлэл үндэслэлгүй гэж мэдэгдлээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд