Швейцарийн Люцерн коммунд амьдардаг 81 настай тэтгэвэрт гарсан Ханспетер Бек өөрийн олзонд итгэж чадахгүй байна. Тэрээр идэж болдог, 20 кг орчим жинтэй аварга мөөг олжээ.
Энэхүү мөөгийг оросоор “Үсэрхэг тахиа” гэж нэрлэдэг бөгөөд буржгар хэлбэртэй том хэмжээтэй ургадаг онцлогтой аж.
Хуучин цагдаагийн ажилтан Ханспетер Бек уг мөөгийг Марбах хотын ойролцоох ойгоос олсон гэж хэвлэлд ярьсан байна. Гэртээ авчирч жинлэхэд мөөг ойролцоогоор 20 кг байсан нь тогтоогджээ.
Ханспетер болон түүний эхнэр аварга мөөгийг гэртээ боловсруулах боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс тэрээр мөөгөө нэгэн ресторанд авчирч өгчээ. Үүний хариуд түүнд хоолны эрхийн купон өгсөн байна.

Мөөгний шинжээч Маркус Флюк уг “Үсэрхэг тахиа” нь амтаараа цагаан мөөгнөөс ч илүү гэж баталжээ. Түүний хэлснээр, ийм төрлийн мөөг ресторануудад нэг кг нь ойролцоогоор 15 швейцарь франкаар үнэлэгддэг байна.
Зүгээр л зугаалахаар гарсан байжээ
Тэтгэвэрт гарсан эрийн хэлснээр, тэр өдөр тэр зүгээр л ойд алхахаар гарсан байв. Зун хэт хуурай байсан тул мөөг олно гэж огт найдаагүй аж.
Гэвч гэнэт ийм гайхалтай том мөөгтэй таарсан байна. Ханспетер олзоо цамцандаа боож, гэр рүүгээ авч явжээ. Ачаа хүнд байсан ч түүний хувьд тун таатай мэдрэмж төрүүлсэн байна.
