CS2 шинжээч Senzu-гийн эзгүйд багийн ирээдүйн талаар байр сууриа илэрхийлэв
Цахим спортын шинжээч Дункан “Thorin” Шилдс CS2 төрлийн Монголын “The MongolZ” багийн бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар хатуу байр суурь илэрхийллээ.
Тэрээр олон нийтийн сүлжээнд Азбаяр “Senzu” Мөнхболд багт байхгүй болсон нөхцөлд “The MongolZ”-ийн ирээдүйн амжилтад эргэлзэж буйгаа бичсэн байна.
Senzu-гийн талаар юу гэж бичив
Thorin “Азбаяр “Senzu” Мөнхболдгүй бол “The MongolZ” багт итгэх хүн байхгүй болно” гэж бичжээ.
Түүний энэ мэдэгдэл “The MongolZ”-ийн фэнүүдийн дунд анхаарал татаж, багийн одоогийн бүрэлдэхүүн цаашид томоохон тэмцээнүүдэд хэр өрсөлдөх чадвартай байх вэ гэсэн хэлэлцүүлгийг дахин өдөөв.
“The MongolZ”-ийг цаашид амжилт гаргахад хэцүү гэж үзжээ
Thorin шүүмжлэлээ үргэлжлүүлэн “Senzu-гүй “The MongolZ” баг цаашид хөгжин, дэвших боломжгүй болж, том тэмцээнд түрүүлж чадахгүйгээс гадна бусдын итгэлийг алдана. Хэрэв Senzu яагаад энэ багаас явсан үнэн түүх ил гараад “The Mongolz” баг буруутай байх юм бол би энэ багт дахиж хэзээ ч итгэхгүй болно. Тэд үүрд мөнхийн дундаж хэвээр үлдэнэ” гэж жиргэжээ.
Энэхүү байр суурь нь шинжээчийн хувийн дүгнэлт боловч “The MongolZ”-ийн сүүлийн үр дүнтэй давхцсанаар цахим спорт сонирхогчдын дунд илүү их яригдаж байна.
IEM Cologne Major 2026 тэмцээнээс хасагдсан нь шүүмжлэлийг нэмэв
“The MongolZ” баг Германд болж буй “IEM Cologne Major 2026” тэмцээний гуравдугаар шатанд Аргентины “9z” багт 0:2 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.
Ингэснээр Монголын баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарах боломжоо алдсан бөгөөд дэлхийн чансаа нь наймдугаар байрнаас буурч байгаа юм.
Фэнүүдийн анхаарал дараагийн тэмцээнүүдэд чиглэж байна
Senzu-гийн эзгүй байдал, багийн шинэчлэл, сүүлийн тоглолтуудын үр дүн зэрэг нь “The MongolZ”-ийн талаархи хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна.
Зарим фэн Thorin-ийн шүүмжлэлийг хэтэрхий хатуу гэж үзэж байгаа бол зарим нь баг дараагийн тэмцээнүүдэд илүү тогтвортой тоглолт үзүүлж, шүүмжлэлд хариу өгөх шаардлагатай гэж харж байна.
1xBet “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна
Олон улсын CS2 тавцанд Монголын нэрийг гаргаж буй “The MongolZ” багийн ивээн тэтгэгчдийн нэгээр 1xBet ажиллаж байна.
IEM Cologne Major 2026 тэмцээнээс хасагдсан ч “The MongolZ” цаашид бүрэлдэхүүний тогтвортой байдал, тоглолтын чанар, фэнүүдийн итгэлийг сэргээх чиглэлд анхаарах шаардлагатай болж байна.
