НүүрСпортHLTV-ийн долоо хоногийн чансаа шинэчлэгдлээ: "The MongolZ" дэлхийн шилдэг есдүгээр байраа хадгалав

HLTV-ийн долоо хоногийн чансаа шинэчлэгдлээ: “The MongolZ” дэлхийн шилдэг есдүгээр байраа хадгалав

HLTV цахим хуудаснаас 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаарх “Counter-Strike 2” (CS2)-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг албан ёсоор танилцууллаа. Францын алдарт “Vitality” клуб 2025 оны 12 дугаар сарын 15-наас хойш тус чансааг тасралтгүй тэргүүлсээр байгаа бөгөөд энэ удаад урт хугацааны дараа анх удаа цуглуулсан оноо нь үл ялиг буурч, 991 оноотой болсон байна.

Энэ удаагийн шинэчлэлтээр дэлхийн топ багуудын өрсөлдөөн улам ширүүсэж, чансааны жагсаалт дараах байдлаар эрэмбэлэгдлээ.

  • 1. Team Vitality – 991 оноо (Чансааг тэргүүлэгч)
  • 2. NAVI – 712 оноо (Сүүлийн есөн долоо хоногийн турш байрлалаа тогтвортой хадгалж, тэргүүлэгчтэй онооны зөрүүгээ ойртуулсан)
  • 3. Team Spirit – 544 оноо (Мэйжор тэмцээний хоёрдугаар шатыг 3-0 гэсэн амжилтаар итгэл төгс даваад буй)
  • 4. Falcons – 509 оноо
  • 5. FURIA – 393 оноо
  • 6. Aurora (Турк) – 354 оноо
  • 7. MOUZ – Нэг байраар урагшилж, Бранзилын Legacy багийн дээр бичигдэв
  • 8. Legacy (Бразил) – Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр чансааны 32-т байсан ч Мэйжор тэмцээний хоёрдугаар шатанд амжилттай тулалдан чансаагаа огцом ахиулсан
  • 9. The MongolZ (Монгол) – Дэлхийн шилдэг есдүгээр байраа хэвээр хадгалав
  • 10. pvision – Шилдэг аравтын жагсаалтад шинээр орж ирэв
HLTV-ийн долоо хоногийн чансаа шинэчлэгдлээ: "The MongolZ" дэлхийн шилдэг есдүгээр байраа хадгалав

Монголын “The MongolZ” багийн хувьд “1xbet Mongolia”-гийн албан ёсны дэмжлэгтэйгээр олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтвортой, өндөр түвшний өрсөлдөөнийг үзүүлсээр чансааны 9 дүгээр байраа бататган хамгаалж чадлаа. Энэ удаагийн чансааны ТОП-10-ын хамгийн том өөрчлөлт нь “pvision” баг Кёльний Мэйжорын “Stage 2” шатнаас 0-3 үр дүнтэйгээр хасагдсан “GamerLegion” багийг шилдэг аравтаас шахан гаргасан явдал байв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд