HomeСпортН.Өсөхбаярын гомдлыг хэлэлцэх товыг дахин өөрчиллөө

Н.Өсөхбаярын гомдлыг хэлэлцэх товыг дахин өөрчиллөө

Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын гаргасан өргөдөлтэй холбоотой Давж заалдах комиссын хуралдаан өнөөдөр болохоор товлогдоод байсан ч хойшилжээ. Тус хуралд Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, мөн Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын баг холбогдогчоор оролцохоор байсан юм.

Гэвч уг асуудлыг хэлэлцэх комиссын хурал энэ удаад ирэх тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлоод байна. Ингэснээр Н.Өсөхбаярын гаргасан гомдлыг хэлэлцэх ажиллагаа дахин хойшлогдож, эцсийн шийдвэр гарах хугацаа сунжрах нөхцөл үүслээ.

Сануулахад, өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх үндэслэлээр холбогдох байгууллагууд түүний гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлсэн байдаг. Харин тэрбээр дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Үндэсний спортын арбитрт гомдол гаргаж, улмаар энэ асуудлыг Давж заалдах комиссоор хэлэлцэхээр болсон юм.

  • Хуралдаан өнөөдөр болохоор товлогдоод байсан
  • Хэлэлцүүлгийг тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулжээ
  • Н.Өсөхбаяр шийдвэрийг эс зөвшөөрч Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд