HomeОсол хэрэгСөнөөгч онгоцны нисгэгчид агаарт селфи хийх гэж байгаад мөргөлджээ

Сөнөөгч онгоцны нисгэгчид агаарт селфи хийх гэж байгаад мөргөлджээ

2021 онд БНСУ-ын Дэгү хотын тэнгэрт гарсан F-15K загварын хоёр сөнөөгч онгоцны мөргөлдөөний бодит шалтгаан тодорхой боллоо. Сөүлийн Аудит ба Хяналт шалгалтын газраас явуулсан нарийвчилсан шалгалтаар нисгэгчид албан үүргээ гүйцэтгэх явцдаа гар утсаараа зураг дарж, бичлэг хийхийг оролдсон нь ийм ноцтой үр дагавар дагуулсан гэж тогтоосон байна.

Хэрэг явдлын дараа БНСУ-ын Агаарын нисэх хүчин албан ёсоор уучлалт хүсэж, холбогдох нисгэгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Шалгалтын дүгнэлтэд ослын нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлжээ:

  • Дагалдагч онгоцны нисгэгч бичлэг хийхийн тулд зөвшөөрөлгүйгээр огцом өндөр авч, аюултай манёвр хийсэн байна.
  • Нислэгийг удирдаж байсан онгоцны нисгэгч мөн дагалдаж яваа онгоцоо өөрийн гар утсаараа бичиж байжээ.
  • Хоёр онгоц аюултай хэмжээнд ойртож, нисгэгчид бултах оролдлого хийсэн ч дагалдах онгоцны сүүл хэсэг нөгөө онгоцныхоо далавчийг шүргэж, 880 сая воны эдийн засгийн хохирол учруулжээ.

Аудитын газраас ослын гол хариуцлагыг дагалдах онгоцны нисгэгчид хүлээлгэж, нийт хохирлын аравны нэг (1/10) орчмыг хувиасаа нөхөн төлөхийг үүрэг болгосон байна. Түүнчлэн Агаарын нисэх хүчний удирдлагуудыг нислэгийн үеэрх сахилга бат, хяналт шалгалтад хайхрамжгүй хандсан хэмээн шүүмжилсэн юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд