HomeСоёл Урлаг“Дон Кихот” балет дөрөвдүгээр сарын 18, 19-нд тайзнаа амилна

“Дон Кихот” балет дөрөвдүгээр сарын 18, 19-нд тайзнаа амилна

XIX зууны сонгодог балетын хөгжимд онцгой хувь нэмэр оруулсан Австрийн нэрт хөгжмийн зохиолч Л.Минкусын мэндэлсний 200 жилийн ойд зориулан “Дон Кихот” балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд тоглохоор болжээ. Тодруулбал, уг бүтээл дөрөвдүгээр сарын 18, 19-нд үзэгчдийн хүртээл болох юм.

Энэ нь гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет бөгөөд хөгжмийг Л.Минкус, цомнолыг Сервантесийн зохиолоор бүтээжээ. Харин удирдаачаар Т.Гэрэлцэцэг СТА, балетмейстерээр Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ, ерөнхий зураачаар Ц.Зориг, Г.Ганбаатар УГЗ, хөтлөх найруулагчаар Т.Ганбаяр ажиллаж байна.

“Дон Кихот” балетын эхлэл нь М.Петипатай салшгүй холбоотой. Тэрбээр М.Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэн энэхүү балетын төслийг боловсруулж, хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичүүлсэн нь өндөр амжилтад хүрч, өдгөө балетын урлагийн хаан хэмээн үнэлэгдэх болсон байна.

Монголын тайзнаа уг бүтээл анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглогдож байжээ. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэ балетын анхны балетмейстераар АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагва ажилласан бөгөөд хожим 2002 оны арванхоёрдугаар сарын 14-нд сэргээн тавьсан түүхтэй.

Л.Минкусын “Дон Кихот” нь дэлхийн алдартай балетын бүтээлүүдийн нэгт тооцогддог. Энэ бүтээлд зориулан тэрбээр Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр баялаг хөгжим бичиж өгснөөрөө онцлог байр суурь эзэлдэг байна.

Балетын агуулгын хувьд өвгөн ноён Кихот адал явдал эрэлхийлэн, элдэв түүх зохион өгүүлдэг дүрээр гардаг. Өөрийн (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэр Китри, Базилио нартай учирч, охиноо баян эр Гамаштай суулгахыг хүссэн Китригийн ааваас болж хагацахад хүрсэн сэтгэлт хосуудад туслахаар шийддэг.

Улмаар Китригийн аав андуурч, охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад ноён Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгадаг. Ингэснээр үйл явдал аз жаргалтайгаар өндөрлөж, бүгд Кихотод талархал илэрхийлэн үлддэг байна.

  • Тоглолтын өдөр: дөрөвдүгээр сарын 18, 19
  • Хөгжим: Л.Минкус
  • Цомнол: Сервантесийн зохиолоор
  • Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА
  • Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд