HomeОлон улсын мэдээДэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий залилангийн золиос болов

Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий залилангийн золиос болов

Хатан хаан Викторияг хаан ширээнд суухаас ч өмнө мэндэлсэн, өдгөө 194 настай Жонатан хэмээх аварга яст мэлхийн “үхлээр” далимдуулан крипто залилан хийсэн хэрэг гарчээ. Хамгийн хачирхалтай нь, уг хуурамч мэдээллийг BBC, Daily Mail, USA Today зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд нягтлалгүйгээр түгээсэн талаар The Guardian мэдээлэв.

Бүх зүйл Х сүлжээнд Жонатаны малын эмч Жо Холлинсын нэрээр нээсэн хуурамч хаягнаас эхэлжээ. Уг постод “Бидний хайртай Жонатан өнөөдөр Гэгээн Елена арал дээр амгалан нойрслоо гэдгийг дуулгахад зүрх зүсэгдэж байна… Олон жилийн турш түүнийг асарч байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж бичсэн байна. Энэхүү мэдээлэл богино хугацаанд 2 сая хандалт авч, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд бүрэн итгэжээ.

Гэвч The Guardian-ы хийсэн шалгалтаар уг хаяг Бразилд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон байна. Сошиал медиа огт ашигладаггүй жинхэнэ малын эмч Жо Холлинс Жонатаныг эрүүл саруул байгааг баталж, түүний нэрийг барьсан залилан мэхлэгчдээс сэрэмжлүүлжээ. Хэвлэлүүд эмгэнэлийн мэдээ нийтэлж (дараа нь устгасан), хүмүүс харамсаж байх хооронд залилан мэхлэгчид крипто хандив цуглуулж амжсан байна.

Жонатан бол Сейшелийн аварга яст мэлхий бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай хуурай газрын амьтанд тооцогддог. Тэрээр 1882 оноос хойш Гэгээн Елена арал дээрх Амбан захирагчийн өргөөнд амьдарч байгаа юм. Тус арлын Амбан захирагч Найджел Филлипс оройн цагаар сандарсан мэдээллүүд хүлээн аваад, өөрийн биеэр очиж шалгахад яст мэлхий модны дор тайван унтаж байжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд