АНУ-ын спортын санхүүгийн чиглэлээр мэргэшсэн “Sportiсo” портал дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын шинэчилсэн чансааг нийтэллээ.
Уг жагсаалтыг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) зургаан удаагийн аварга, Америкийн домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан тэргүүлсэн байна. “Sportico” порталаас нэрлэсэн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой 10 тамирчны жагсаалтыг хүргэж байна.
- Майкл Жордан (сагсан бөмбөг): инфляцыг тооцсон дүн — 4.5 тэрбум ам.доллар; бодит орлого — 3.28 тэрбум ам.доллар.
- Тайгер Вудс (гольф): 2.88 тэрбум ам.доллар; 1.97 тэрбум ам.доллар.
- Криштиану Роналду (хөлбөмбөг): 2.52 тэрбум ам.доллар; 2.09 тэрбум ам.доллар.
- Леброн Жеймс (сагсан бөмбөг): 2.03 тэрбум ам.доллар; 1.62 тэрбум ам.доллар.
- Лионель Месси (хөлбөмбөг): 1.99 тэрбум ам.доллар; 1.62 тэрбум ам.доллар.
- Арнольд Палмер (гольф): 1.85 тэрбум ам.доллар; 885 сая ам.доллар.
- Жек Никлаус (гольф): 1.83 тэрбум ам.доллар; 930 сая ам.доллар.
- Дэвид Бекхэм (хөлбөмбөг): 1.68 тэрбум ам.доллар; 1.26 тэрбум ам.доллар.
- Рожер Федерер (теннис): 1.67 тэрбум ам.доллар; 1.29 тэрбум ам.доллар.
- Бага Флойд Мейвезер (бокс): 1.57 тэрбум ам.доллар; 1.16 тэрбум ам.доллар.
