HomeСоёл УрлагГанжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар маргааш эхэлнэ

Ганжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар маргааш эхэлнэ

Бурхан багшийн айлдсан гүн гүнзгий сургаал номлолыг дамжуулж, түүний адис жинлав, хүч оршлыг сүсэгтэн олонд хүртээх “Ганжуурын эш лүн” айлдах ховор зан үйл маргааш эхлэх гэж байна. Энэхүү уламжлал нь багшаас шавьд аман хэлбэрээр дамждаг бөгөөд сургаалын амин сүнс болсон дамжлага тасралгүй хадгалагдаж ирсэн нь хамгийн чухал ач холбогдолтой юм.

Бурхан багш 81 насандаа нирваан дүр үзүүлэх хүртлээ 45 жилийн турш хүн төрөлхтөнд өөрийн сургаалаа айлдсан түүхтэй. Түүнийг нирваанд одсоны дараа 500 архад шавь нар нь цуглан, багшийнхаа айлдсан бүхнийг нэгтгэн гурван томоохон аймаг саванд хуваан дараах байдлаар эмхэтгэсэн байдаг:

  • Судрын аймаг: Ананда архад цээжээр уншиж эмхэтгэсэн.
  • Винайн аймаг: Убали архад сахил санваарын ёсыг нэгтгэсэн.
  • Авидарма аймаг: Махагашиб архад гүн ухааны номлолыг зангидсан.

Тухайн үед бичиг үсэг хараахан дэлгэрээгүй байсан тул шавь нар нь багшийнхаа сургаалийг үг үсэг бүрээр нь цээжлэн, бие биедээ тулган баталгаажуулдаг байв. Бурханы сургаалийг нийт гурван удаа эмхэтгэсний эцэст нирваанаас хойш 300 жилийн дараа анх удаа бичигт буулган, ном болгон хэвлэсэн гэж үздэг.

Эш лүн гэдэг нь ердийн нэг уншлага бус, харин амьд багшаас шавьдаа номын авшиг, хүч оршлыг шууд дамжуулах нандин үйл юм. Иймээс “Ганжуурын эш лүн” нь зөвхөн судар төдийгүй дамжлага, хүч оршлыг хамтад нь хүртээдэг эрхэм зан үйл бөгөөд энэхүү уламжлал өнөө цагт ийнхүү дахин сэргэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд