НүүрШоу бизнесМэрайя Кэри түүнээс 20 сая доллар нэхэмжилсэн төрсөн ахынхаа эсрэг шүүхийн заргад...

Мэрайя Кэри түүнээс 20 сая доллар нэхэмжилсэн төрсөн ахынхаа эсрэг шүүхийн заргад ялалт байгуулав

Америкийн дуучин Мэрайя Кэри өөрийн төрсөн ах Морган Кэритэй хийсэн шүүхийн маргаанд ялалт байгууллаа. Нью-Йорк мужийн Дээд шүүх дуучны намтар номдоо бичсэн зүйлстэй нь холбогдуулан гаргасан түүний 20 сая ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай “Rolling Stone” сэтгүүл мэдээллээ.

Морган дүүгээ гүтгэлэг тараасан хэмээн буруутгаж, дурсамж номд нь нийтлэгдсэн мэдээлэл нэр хүндэд нь ноцтой хохирол учруулсан гэж үзэж байв. Энэ нь 2020 онд хэвлэгдсэн “Мэрайя Кэригийн амьдралын утга учир” (The Meaning of Mariah Carey) номтой холбоотой бөгөөд тэрээр дуучнаас нөхөн төлбөр болгон 20 сая ам.доллар гаргуулахаар шаардаж байжээ.

Гэвч шүүх нэхэмжлэлийг хангах хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь Кэри худал мэдээллийг санаатайгаар тараасан эсвэл үнэн бодит байдлыг үл тоомсорлосон гэдгийг нотолж чадаагүй болохыг дурджээ. Мөн шүүгч дуучныг номоо бичихдээ хорон санаа, далд муу зорилго агуулсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн байна.

Кэри дурсамж номдоо ахынхаа талаар таагүй өгүүлж, түүнийг хэрцгий хүн хэмээн тодорхойлсон байв. Мөн тэрээр Морганыг хориотой бодисын наймаанд холбоотой байсан хэмээн буруутгаж, түрэмгий зан авирынх нь тухай бичсэн юм. Чухам эдгээр дурсамжууд нь шүүхийн маргаан үүсгэх гол шалтгаан болсон билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд