Пүрэв, 2 сар 26, 2026
HomeУлс төрЖүжигчин Г.Отгонцэцэг Ардчилсан намын гишүүн боллоо

Жүжигчин Г.Отгонцэцэг Ардчилсан намын гишүүн боллоо

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй “Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд шинэ гишүүдээ хүлээн авах, “Ардчиллын гэрэгэ” гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанууд цувралаар зохион байгуулагдаж байна. Энэхүү аяны үеэр олны танил эрхэм намын эгнээнд нэгдсэн нь олны анхаарлыг татлаа.

Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Ардчилсан Намын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Novex” клубийн гишүүдтэй уулзалт хийсэн юм. Уг арга хэмжээний үеэр жүжигчин Г.Отгонцэцэг Ардчилсан намд албан ёсоор элсэж, намын гишүүний батламж болох “Ардчиллын гэрэгэ”-г гардан авсан байна.

Ардчилсан намын зүгээс ийнхүү шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд соёл урлаг, нийгмийн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэсээр байгаа бөгөөд “Ардчиллын гэрэгэ” олгох үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд