НүүрСпортНаадмаар дөрөв давж, тавын даваанд унасан бөхөөс допинг илэрлээ

Наадмаар дөрөв давж, тавын даваанд унасан бөхөөс допинг илэрлээ

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулж, шинжилгээнд илгээсэн билээ. Уг сорьцуудыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Допингийн шинжилгээ, спортын биохимийн институтэд шинжлүүлсэн юм.

63 сорьцоос хориотой бодис илрээгүй, нэг нь эерэг гарчээ

Дрездены лабораториос 2026 оны долдугаар сарын 15-ны өдрийн 22.00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дуусаж, ямар нэгэн хориотой бодис, арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг мэдээлсэн. Харин үлдсэн ганц бөхийн шинжилгээний хариу өнгөрсөн баасан гарагт буюу долдугаар сарын 17-нд ирсэн бөгөөд А сорьцын шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогджээ. Допинг илрээд буй тухайн бөхийн хувьд Улсын баяр наадамд шөвгөрөөгүй буюу дөрөв даваад тавын даваанд өвдөг шороодсон бөх аж.

Дүрмийн дагуу ажиллаж байна

Одоогийн байдлаар тухайн бөхөд А сорьцын шинжилгээний хариуг албан ёсоор танилцуулах үйл явц үргэлжилж байна. Допингийн эсрэг журмын дагуу тухайн бөх дараах хоёр замын нэгийг сонгоно.

  • А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцыг дахин шинжлүүлнэ;
  • А сорьцын хариуг хүлээн зөвшөөрвөл тухайн бөхийн нэрийг олон нийтэд шууд зарлах эрх үүснэ.

Шинжилгээний хариуг эцэслэн хүлээн зөвшөөрөөгүй байх хугацаанд тухайн бөхийн нэрийг нийтэд зарлахыг хориглодог дүрэмтэй. Иймээс холбогдох ажиллагаа дууссаны дараа тухайн бөхийн нэр усыг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд