Их Британийн гурван нисэх онгоцны буудлын операторыг хакердсан этгээдүүд улс төрчид, шүүгчид, алдартнууд, батлан хамгаалах салбарын ажилтнууд болон цэргийн алба хаагчдын хувийн мэдээллийг даркнетэд нийтэлжээ.
Daily Mail-ийн мэдээлснээр халдагчид Их Британийн Дотоод хэргийн яамны нэгэн ажилтны төлөвлөсөн зорчих хөдөлгөөний талаарх нууц мэдээллийг мөн дэлгэсэн байна. Үүнээс гадна парламентын ажилтнууд, Дотоод хэргийн яам, Английн Төв банкны ажилтнууд болон цэргийн алба хаагчдын аяллын мэдээлэл нийтэд ил болжээ.
Наймдугаар сарын сүүлээр The Guardian сонин Манчестер, Ист-Мидлендс болон Лондонгийн Станстед нисэх онгоцны буудлууд кибер халдлагад өртсөн талаар мэдээлж байсан. Тухайн үед хакерууд ойролцоогоор 8.7 сая хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрсэн гэж мэдээлжээ.
Эдгээр нисэх онгоцны буудлыг удирддаг Manchester Airports Group компанийн мэдээлснээр халдагчид хэрэглэгчдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар, автомашины улсын дугаар болон шуудангийн код зэрэг мэдээллийг олж авсан байна.
MAG компанийн зүгээс зорчигчдын аюулгүй байдал болон нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд халдлагад өртсөн системд банкны дансны мэдээлэл болон төлбөрийн өгөгдөл байгаагүй гэж онцолжээ.
