НүүрОсол хэрэгГар утасны худалдааны төвд гарсан хулгай илэрчээ

Гар утасны худалдааны төвд гарсан хулгай илэрчээ

Чингэлтэй дүүрэгт байрлах гар утасны худалдааны төвд хулгайн хэрэг гарсан тухай дуудлага энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 05:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэгч дөрвөн иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утас хулгайлсан үйлдлийг илрүүлсэн байна. Уг хэргийг Дорнод аймгийн харьяат, 26 настай Т гэгч үйлдсэн нь тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас иргэд болон хуулийн этгээдүүдийг үйл ажиллагаа эрхэлж буй объектдоо стандартад нийцсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулах замаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд