Apple компани Купертино дахь Apple Park төвдөө “Surprise and Shine” арга хэмжээг зохион байгуулж, шинэ үеийн гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдээ олон нийтэд танилцууллаа. Энэхүү арга хэмжээг компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус анх удаа ахлан явуулсан бөгөөд өмнөх захирал Тим Күүк ТУЗ-ийн Гүйцэтгэх даргаар томилогдоод байгаа юм. Нээлтийн үеэр A20 Pro чип бүхий iPhone 18 Pro, iPhone 18 Pro Max болон анхны эвхэгддэг iPhone Duo загваруудыг iOS 27 үйлдлийн системийн нээлтийн товтой хамт зарлалаа.
iPhone 18 Pro загварын технологийн дэвшил ба үзүүлэлтүүд
iPhone 18 Pro болон Pro Max загварууд нь 2 нанометрийн технологиор бүтээгдсэн A20 Pro чипээр тоноглогдсон тул эрчим хүчний зарцуулалт багасаж, AI функцүүд болон цэнэг барилт мэдэгдэхүйц сайжирсан байна. Мөн анх удаа механикаар гэрлийн хэмжээг тохируулах хувьсах диафрагмтай камер суурилуулснаар шөнийн болон нар ихтэй орчинд зураг авах чадвар дээшилжээ. Батарейн багтаамжийг 45 цаг хүртэл цэнэг барихаар сайжруулснаас гадна Dynamic Island хэсгийг жижгэрүүлж дэлгэцийн ашиглах талбайг тэлсэн байна. Уг загварууд Black, Silver, Glacier болон шинэ Burgundy өнгөтэйгөөр, 256GB-аас 2TB хүртэлх багтаамжтайгаар 1199-2499 ам.долларын (4.3-8.9 сая төгрөг) үнэтэй худалдаалагдана.

iPhone Duo ба бусад шинэ төхөөрөмжүүд
Apple компанийн анхны эвхэгддэг iPhone Duo нь 5.4 инчийн гадна, 7.6 инчийн дотор дэлгэцтэй, титан хүрээтэй, олон цонх зэрэг ажиллуулах боломжтой ба анх удаа Apple Pencil дэмждэгээрээ онцлог юм. Star White болон Dark Blue өнгөний сонголттой тус утас 1999-3999 ам.доллароор борлуулагдана.
Арга хэмжээний үеэр танилцуулсан шинэ төхөөрөмжүүдийн онцлох боломжууд:
- iPhone Duo: 7.6 инчийн iPhone дээрх хамгийн том дэлгэц, Apple Pencil дэмжлэг, A20 Pro чип болон C2 модемоор тоноглогдсон.
- AirPods 5 чихэвч: Active Noise Cancellation (ANC) систем нь өмнөх загвараасаа 50 хувь илүү дуу чимээ тусгаарлах бөгөөд гэртэйгээ 22 цаг хүртэл ажиллана.
- Apple Watch Series 12 ба Ultra 4: S11 чип болон шинэ Health Sensing System бүхий зүрхний цохилт, дасгал хөдөлгөөнийг нарийвчлалтай хэмжих системтэй.
