HLTV.org сайт 2025 оны 12 дугаар сарын 22-нд Counter-Strike 2-ын дэлхийн чансаагаа шинэчилж нийтэллээ. Энэхүү шинэчилсэн жагсаалтаар Монголын The MongolZ баг нэг байх ахиж, дэлхийн шилдэг багуудын 6-р байранд нэрлэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэг байраар урагшилсан “Азийн хаад” ийнхүү элитүүдийн дунд байр сууриа баталгаажууллаа. Тэд одоогоор 354 оноотой жагсаж байгаа бөгөөд дээр нь FaZe Clan 5-р байр, MOUZ 4-р байрт бичигдэж байна.
Шинэчлэлтээр гарсан гол хөдөлгөөнүүд:
- Хамгийн их ухралт: Оросын Team Spirit гурван байраар ухарч 8-р байр руу шилжив. Энэ өөрчлөлт нь The MongolZ болон бусад өрсөлдөгчдөд дээшлэх боломж өгсөн гэж үзэж байна.
- Тэргүүлэгч: Vitality 954 оноотойгоор чансааг тэргүүлсэн хэвээр байна. Тэд онооны өндөр зөрүүтэйгээр тэргүүлж яваа.
- Топ 5 дахь байдал: FURIA (2), Falcons (3), MOUZ (4) байр сууриа хадгалсан бол FaZe Clan нэг байраар ахиж 5-р байрт орлоо.
- NAVI: Украины Natus Vincere мөн нэг шат ахиж, The MongolZ-ын дараах 7-р байранд эрэмбэлэгджээ.
- Шилдэг арав доторх байрлалуудын хувьд Aurora 9-р, G2 10-р байраа тус тус авч үлджээ. Ийнхүү чансааны дээд хэсэгт өрсөлдөөн ойрхон хэвээр байгаа ба The MongolZ-ын өсөлт энэ удаагийн шинэчлэлтийн гол онцлох үйл явдлын нэг болов.

The MongolZ багийн үндсэн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910 нар тоглож байна. Тэд 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд олон улсын тэмцээнүүдэд тогтвортой үр дүн үзүүлж, Монголын цахим спортын нэр хүндийг дэлхийн түвшинд хадгалсаар байгаа.
