Баасан, 11 сар 7, 2025
HomeОсол хэрэгЗам дээр ажиллаж байсан нэгнийг мөргөж зугтсан жолоочийг саатуулжээ

Зам дээр ажиллаж байсан нэгнийг мөргөж зугтсан жолоочийг саатуулжээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт энэ оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 04:00 цагийн үед “зам дээр ажиллаж байсан хүн автомашинд мөргүүлээд, осол гаргасан жолооч зугтсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газарт ажиллахад зам тээврийн ослын улмаас нэг иргэн амиа алдсан нь тогтоогджээ. Ослыг үйлдсэн автомашины жолооч ослын дараа оргон зайлсан бөгөөд цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч, 19 настай А. нэртэй этгээдийг илрүүлэн олж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд