“Counter-Strike 2” төрлийн “The MongolZ” багийн тамирчин Мөнхболдын «Techno» Содбаяр “Coca-Cola Mongolia”-гийн шинэ сурталчилгааны албан ёсны нүүр царайгаар тодорлоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус брэнд сонгодог логоныхоо оронд «GOAT» (Greatest Of All Time буюу Бүх цаг үеийн шилдэг) гэсэн бичиг бүхий онцгой, хязгаарлагдмал цуврал савлагааг худалдаанд гаргажээ.
Өмнө нь “Coca-Cola Mongolia” компани “Playtime” хөгжмийн наадмын үеэр “Real Magic Zone” тусгай асарт орон зайг зохион байгуулж, олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцсон тамирчдыг эх орондоо ирэхэд нь хүндэтгэлтэйгээр угтан авах зэргээр “The MongolZ” багийг тогтмол дэмжиж ирсэн билээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим спортын салбарыг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх болон санхүүгийн дэмжлэгийн шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх боломжийг авч хэлэлцэж байна.

