Улсын драмын эрдмийн театр 2025 оны 11 дүгээр сарын 12-нд яруу найрагч, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг нээхээр товложээ. Энэхүү уран бүтээл нь Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээж буй онцгой тайзны бүтээл юм.
Театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлт энэ жүжгээр тохиож байгаа бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатар найруулж байна. “Үгүйлэгдсэн хайр” нь хүний сэтгэлийн гүн мэдрэмж, хайрын мөн чанарыг илэрхийлсэн, уран яруу хэл найруулга бүхий зохиол бөгөөд найруулагч болон уран бүтээлчид уг бүтээлийг орчин үеийн тайзны хэлээр шинэчлэн амилуулжээ.
Уран бүтээлчдийн бүрэлдэхүүн:
- Зохиолч: Бавуугийн Лхагвасүрэн
- Ерөнхий найруулагч: Намнангийн Наранбаатар
- Ерөнхий зураач: Түдэвдоржийн Ганхуяг
- Хөгжмийн зохиолч: Батмөнхийн Чинбат
- Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Ганбаатарын Ган-Очир
Гол дүрүүдэд:
Б.Мөнх-Учрал (Отгоолой), Т.Анхзул (Цэцэгээ), Д.Мөнх-Од /СТА/ (Базар), Б.Золзаяа /СТА/ (Төгсөө), И.Дашнамжил (Жамсран), П.Мягмарсүрэн /СТА/ (Жамсрангийн эхнэр), А.Энхжин (Базарын охин), Ц.Жаргалсайхан /СТА/ (Лоолой Самдан), Ц.Баясгалан /МУГЖ/ (Ээж), А.Номин-Эрдэнэ (Оюун), Г.Ганбат /СТА/ (Болдоо), Б.Баттогтох /СТА/ (Зандараа), Ц.Рагчаа (Зурагчин) нар тоглож байна.
“Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь яруу найрагчийн сэтгэл хөдлөл, уран сэтгэмжийг тайзны урлагийн хэлээр шинэ өнцгөөс илэрхийлсэн уран сайхны томоохон бүтээл болох юм.
Тасалбарын мэдээлэл: ticket.mn/event/2780
