НүүрСпортГранд Мастерсын дэлхийн аваргаас Монголын жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ

Гранд Мастерсын дэлхийн аваргаас Монголын жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ

Францын нийслэл Парис хотод энэ сарын 3–7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гранд Мастерс буюу Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн M3 (40–44 нас) болон M4 (45–48 нас) ангиллын жингийн барилдаанууд болж, Монголын тамирчид амжилттай оролцов.

Монголын жүдочид дараах амжилтыг гаргалаа:

  • M3 ангиллын -73 кг жинд — Орхон аймаг, Эрдэнэт хотоос Чинчулууны Баярмагнай хүрэл медаль хүртэв.
  • M4 ангиллын -66 кг жинд — Говь-Алтай аймгийн Жаргалан сумаас Сономдагвын Чинзориг хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын жүдочид тэмцээний хоёр дахь өдөр хоёр хүрэл медаль хүртэж, дэлхийн тавцанд Монголын далбаагаа мандуулсан бахархам амжилт гаргалаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд