Ням, 4 сар 20, 2025
HomeСпортТулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэнэ

Тулаанч З.Шинэчагтгад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэнэ

Холимог тулааны тамирчин З.Шинэчагтгад холбогдох хэргийн шийдвэрийг өнөөдөр /2025.03.25/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцэв. Шүүхийн шийдвэрээр түүний хэргийг буцаан анхан шатны шүүх рүү шилжүүлж, дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Түүнийг 2025 оны нэгдүгээр сарын 30-нд анхан шатны шүүхээс бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутай гэж үзэн, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгуулийн ял ногдуулж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргасан юм.

Гэвч энэхүү шийдвэрийг прокурор эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Прокурорын зүгээс З.Шинэчагтага өмнө нь ч ижил төрлийн хэрэгт удаа дараа холбогдож байсан бөгөөд гэм буруугаа ухамсарлахгүй хэвээр байгааг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг тавьжээ.

Үүний үндсэн дээр Давж заалдах шатны шүүх прокурорын гомдлыг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн өмнөх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн материалыг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд