“Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” багийн хоёр дахь тоглолтын үеэр гарсан зөрчилтэй холбоотойгоор хоёр тоглогчид шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, “Хүлэгүүд”-ийн тоглогч Б.Барсболд нь Н.Батбаярын биед халдсан үйлдэл гаргасан тул нэг тоглолт өнжих шийтгэл авч, 500,000 төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.
Мөн “Хүлэгүүд”-ийн өөр нэг тоглогч Э.Саруул-Эрдэнэ нь “Бодонс”-ын Б.Бишрэлтийн эсрэг тохой ашиглан цохилт өгсөн нь шүүгчдийн дүгнэлтээр санаатай үйлдэл гэж тооцогдож, 300,000 төгрөгөөр торгуулав.
Эдгээр шийтгэл нь МСБХ-ны дотоод журам болон тоглолтын сахилга баттай холбоотой дүрэм журмын дагуу хийгдсэн бөгөөд цаашид ийм зөрчлөөс сэргийлэхийг холбооноос анхааруулжээ.