НүүрОсол хэрэгХөвсгөлд сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Хөвсгөлд сураггүй болсон 46 настай эмэгтэйн эрлийг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Хөвсгөл аймгийн Тариалан суманд самарт явж байхдаа сураггүй болсон 46 настай эмэгтэйг 18 хоногийн турш хайсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Хэргийг тодруулбал, тус сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байх үед иргэн “Э” есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00–16:00 цагийн хооронд сураггүй алга болсон байна.

ОБЕГ-ын мэдээлснээр дуудлагыг есдүгээр сарын 22-ны 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг нэн яаралтай эхлүүлсэн. Үүнд Хөвсгөлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар болон Тариалан, Тосонцэнгэл сумдын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хамтран оролцжээ.

Эрлийн ажиллагаа нийт 18 өдөр үргэлжилсэн ч ямар нэгэн ул мөр илрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд