Мягмар, 10 сар 7, 2025
HomeОсол хэрэгУтсаа дээрэмдүүлсэн хүүгийн хэргээр таван этгээдийг баривчилж, мөрдөн шалгаж эхэлжээ

Утсаа дээрэмдүүлсэн хүүгийн хэргээр таван этгээдийг баривчилж, мөрдөн шалгаж эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт утсаа дээрэмдүүлсэн хүүгийн хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр уг хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тус мэдээллээр цахим орчинд “Nasan Bro” нэртэй хаягаар үл таних хүмүүс эд зүйлсийг нь дээрэмдсэн тухай бичлэг, мэдээ нийтлэгдсэн байжээ.

Мэдээллийг шалгахад “iPad Air 4”, “iPhone 16 Pro Max” загварын гар утас зарна гэсэн зарын дагуу уулзсан 26-28 насны таван залуу иргэн, 20 настай “Б”-г автомашинд суулгаж хутга тулган дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийнхан уг этгээдүүдийг Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн дэн буудлаас илрүүлэн баривчилж, цагдан хорих арга хэмжээ авчээ.

Мөн урьдчилсан шалгалтаар тэд энэ оны есдүгээр болон аравдугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт дөрвөн удаагийн дээрмийн хэрэг үйлдсэн байж болзошгүй болохыг тогтоожээ.

Одоогоор уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, сэжигтнүүдийн бусад холбогдолтой үйлдлийг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд