Голливудын жүжигчин Киану Ривзийн хайртай бүсгүй, зураач Александра Грант Европт болсон гэх “нууц хуримын” талаархи мэдээлэлд хариу өглөө.
Тэрээр өөрийн Instagram хуудсандаа жүжигчинтэйгээ авхуулсан хайрын зургаа нийтэлж, жинхэнэ байдлыг тайлбарласан юм. “Энэ бол бодит зураг. Сүй тавьсан, эсвэл хуримын зар биш… зүгээр л үнсэлт! Бид Родены кратерт байсан бөгөөд Киану болон Гард Жеймс Тарреллтай хийсэн ярилцлагаа дөнгөж дуусгасан үеийн зураг юм” гэж тэр бичжээ.
Александра мөн олон нийтэд ирсэн баяр хүргэлтэд талархал илэрхийлсэн ч хуримын тухай яриа ташаа болохыг онцоллоо:
“Бид гэрлээгүй. Сайн мэдээ хүн бүрт хэрэгтэй ч энэ бол хуурамч. Иймд болгоомжтой байгаарай. Харин энд бага зэрэг жинхэнэ аз жаргалыг хуваалцъя.”